Хуульзүйн сайд Интерполоос айж байна
2013/03/10
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Тулга нарыг Интерполоор эрэн сурвалжилж байсан билээ.
Гэтэл Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өнгөрсөн оны аравдугааэр сард Интерполд захидал илгээснээр Интерпол тэднийг эрэн сурвалжлах үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.
Тэгвэл Хууль зүйн сайд Х.Tэмүүжин Н.Энхтуяа, туслах Б.Тулга нарыг эрэн сурвалжлах ажиллагаагаа үргэлжлүүлж өгөхийг хүссэн захидлыг Интерполд илгээжээ. Учир нь бусад улс оронд Хууль зүйн дэд сайд нь прокурор байдаг гэнэ. Тиймээс Интерполынхон Монгол Улсын прокуророос захидал ирлээ хэмээн ойлгож эрэн хайх ажиллагаагаа зогсоосон ажээ.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хэлснээр Интерпол Монголыг бусад улстай ижил тогтолцоотой хэмээн ойлгосноос төөрөгдөлд орсон байсан. Тиймээс уучлал гуйж, манай
Дэд сайдад ийм эрх байхгүй. Манайх прокуророосоо ангид байгууллага. Тиймээс танайд хүндрэл гаргасанд уучраалрай. Манай дэд сайд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж байгаа хэмээн захидал бичжээ.
Үгүй манайхан нээрэн улс дотроо хөлөө жийлцдэг байсан бол одоо тэр нь дэлхийгээр нэг цацагдах шив дээ. Хууль зүйн дэд сайд нь Интерполд захидал бичиж, араас нь сайд нь захидал бичээд л... Манай дэд сайд буруу үйлдэл хийсэн. Түүнийг манайхан шалгаж байгаа. та нар биднийг уучлаач дээ. Одоо нөгөө хоёр хүнээ эрж хайгаад өгөөч гээд л... Ингээдтэй хэрнээ эмгэнэлтэй ч юм аа даа.
Цаад газар нь гайхаж байгаа байхдаа. Хэдэн саяар тоологдох хүн амтай гадныхан ийм үйлдэл хийгээгүй байхад гуравхан сая хүн амтай монголчууд хоёр хүнийг эрэн сурвалжлах асуудал дээр эх толгойн олдохгүй юм хэмээн тавлаж байгаа байлгүй.