2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Аливаа сонгууль ойртох үеэр Монголд ирж бужигнуулдаг эрхэм гэвэл С.Баяр. Тиймдээ ч түүнийг намынхан нь сонгуулийн “мундаг” менежер хэмээн өргөмжилдөг байх. Тэгвэл саяхан Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяр Монголд ирсэн сурагтай. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд оролцож, намын хүндээ туслах зорилгоор ирсэн тухай эх сурвалжууд мэдээллэж байна. С.Баяр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын сонгуулийн штабыг удирдаж, ялалтад хүргэсэн байдаг. Харин энэ удаа тэр УИХ-ын дарга М.Энхболдын сонгуулийн багт ажиллахаар ирсэн бололтой.

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn