Т.САЙХАН

Төв аймгийн Алтанбулаг суманд байх Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төв орчимд дахин нэг осол гарчээ. Тус сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авчээ. Бэртсэн алба хаагчдыг Цэргийн төв госпитальд авчран эмчилж байна. Тавантолгойн сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа бөгөөд осолдсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан гэнэ. Энэхүү сургалтын төвд өнгөрсөн сард тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч нас барж, зургаан алба хаагч бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарч байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn