Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудаас энэ сарын 9-н өдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын химийн хичээлд хэрэглэж буй химийн бодисуудыг шалгажээ. Мөн энэхүү шалгалт үргэлжилж байгаа аж.

Энэхүү шалгалтаар ерөнхий боловсролын сургуулиудад химийн хичээлд ашиглаж буй зарим химийн бодисын хугацаа нь дууссан, заримынх нь нэр, найрлага, үйлдвэрлэсэн газрын хаяг тодорхойгүй, ашиглалтын болон хадгалалтын горим алдагдсан зэрэг багагүй зөрчил илэрсэн байна.

 

Зөрчилтэй химийн урвалж, бодисуудыг хураан авч, нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа “Аврах тусгай анги”-ийн хашаанд байрлах “Химийн бодисын хаягдлыг түр агуулах”-д түр хадгалахаар болжээ. Сургуулийн захиргаа, мэргэжлийн багш нарыг химийн хичээлдээ энэ мэт аюултай бодис ашиглахгүй байхыг сануулсан байна.