Нийслэлийн цагдаагийн газраас НИТХ, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоотой хамтран 2016-2017 оны хичээлийн жилд хэрэгжсэн “School police - Эцэг эхийн эргүүл” хөтөлбөрийн үр дүнг үнэлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордонд өдөрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр нийслэлийн 160 гаруй сургуулиас эцэг, эхийн эргүүлийг үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг 30 сургуулийн эцэг, эхчүүдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт шагналаар шагнаж урамшууллаа. Нийслэл хотын хэмжээнд өдөрт 1400, сард 33.600 эцэг, эхчүүд эргүүлд гарч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажилласнаар сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2017 оны эхний сарын 14 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11 нэгжээр буюу 44 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.