2016-2017 оны хичээлийн жилд Нийслэлийн 23-р сургууль Орос, Япон, Англи, Солонгос, Хятад хэлний ангид 300 орчим сурагчийг элсүүлсэн. Улмаар уншуулж, бичүүлж, бодуулж сургахын зэрэгцээ урлагийн авьяасыг нь нээж, хөгжүүлэн өнөөдөр сургуулийн захиргаа, багш, эцэг эхдээ тайлагнаж байна.

 

 

Энэ хичээлийн жилийн Эрдмийн баяр “Яг түүн шиг” хэлбэрээр явагдаж, сурагчдын өөрсдийнх нь дуртай үлгэрийн баатрууд, дуу, бүжгээр нь хөгжүүлж байгаагаа онцлогтой юм.

Өнөөдөр  Нийслэлийн 23-р сургуулийн 1В ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ:

-       Үсэглэлийн баяр нь ямар үсэг болсон бэ? Гоё болсон уу?

-       Ё үсэг болсон. Гоё.

-       Ё үсэг ямар шүлэг уншив?

-       Мммм .... /хэсэг бодов/ мартчихаж.

-       Ангийнхандаа, багш нартаа хандаж баяр хүргэх үү?

-       Анхбаяр багшдаа баярлалаа. Ангийнхаа найзууддаа онц сураарай.

23-р сургуулийн сурагчдын үзсэн хичээл бүрийг “Миний анхны ном” болгон хадгалсан нь бусад сургуулиас онцлогтой байлаа.

Өнөөдөр үсэглэлийн баяраа хийж байгаа багш, сурагчдад 23-р сургуулийн захирал Р.Ганболд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр: “Нэгдүгээр анги төгсч байгаа таван ангийн 300 хүүхэд өнөөдөр үсэглэлийн баяраа хийж байна. Нэг ангид 60 хүүхэд сурч байгаа. Багш хүний хүчин чармайлт, эцэг эхийн хамтын ажиллагааны дүнд хүүхдүүд маань  уншиж, бичиж, бодож, сууж сургасан байна. Сайн сурсан хүүхдүүддээ, хамтарч ажилласан эцэг эхэл нь, сургаж чадсан багш нартаа талархаж байна.Та бүхэндээ амжилт хүсье. 23-ынхан мундаг шүү.”

Хүүхдийг сонирхсон салбараар нь хөгжүүлж, дэмждэг нь тус сургуулийн онцлог бөгөөд өнөөдөр нэгдүгээр ангийн таван бүлгийн 300 хүүхэд үсэглэлийн баяраа урлагийн тоглолттой, дуу хөөртэй тэмдэглэн өнгөрүүлсэн юм.