Жил бүр нэгдүгээр ангид элсэн суралцагчдыг бүртгэдэг уламжлалтай. Тэгвэл 2017 оны ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийн ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд эхэлсэн билээ.

Үүнтэй холбогдуулан хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх тухай Нийслэлийн Боловсролын газраас мэдэгдсэн.

Мөн элсэгчдээс бүртгэлийн хураамж болон  бусад төлбөр авахгүй байх талаар ч сануулсан юм. Харин эцэг, эхийн иргэний үнэмлэх нь тухайн хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчлэх ажээ.

Тэгвэл энэхүү бүртгэлийн үйл ажиллагаа ирэх даваа гарагт буюу энэ сарын 15-нд албан ёсоор дуусах юм байна.