СЕХ-ноос 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ энэ сарын 14-ний дотор буюу өнөөдрийн дото хуралдан шийдвэрлэнэ. 

 

Энэ талаар СЕХ-ноос тодруулахад  “Манай хороо бямба, ням гаригт ажиллана.  СЕХ-ны бүх гишүүд хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн материалтай танилцаж, бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ” гэсэн юм. 

 

Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан ажиллаж буй юм байна. Тэд 14-ны дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдвэрлэх бөгөөд 17-нд олон нийтэд албан ёсоор зарлах юм байна.

24tsag.mn