Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, ХУД-3 “46-р цэцэрлэгийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна” гэсэн мэдээллийг өчигдөр авч шалгахад ХУД... байрны...тоотод оршин суух 15 настай эмэгтэй А нь, ХУД ... тоотод суух Д.О /эр.17н/, тоотод суух Б.Д /эр.19н/ нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ марган тус цэцэрлэгийн дээвэр дээрээс үсрэхийг завдсан үйлдлийг эргүүлийн цагдаа нар таслан зогсоожээ.

Эцэг эхчүүдийн өсвөр насны хүүхдийнхээ хаана юу хийж бйагааг мэдэж байх, болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.