Аз жаргалтай амьдралын энгийн нууц юу вэ. Аз жаргалтай амьдрахын тулд бидэнд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ. Бидэнд олон өрөөтэй тансаг харш, олон  сая төгрөгийн өртөгтэй машин, үнэтэй брэндүүдийн хувцас, өндөр цалинтай албан тушаал хэрэгтэй юү...

Яг үнэндээ бидний амьдралыг гэрэл гэгээтэй, аз жаргалтай, баяр баясгалантай болгодог нэг л зүйл бий. Тэр бол ердөө л элэг бүтэн, эрүүл саруул амьдрал, гэрийн тань хойморт дэггүйтэн гүйх шулганасан балчир үрс тань шүү дээ. Таныг ч үүнтэй санал нийлнэ гэдэгт итгэж байна.

ХАНДИВЫН ДАНС:  ХААН БАНК 5166258376 Ш. БУЯНЖАРГАЛ

ХОЛБОГДОХ ДУГААР: 94841520, 89391212, 8090822

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

Таны өөдөөс харж буй өхөөрдөм, хөөрхөн, энхрий энэ охин бол А.Шаравдоржийн Буянжаргал. Тэр хэдхэн хоногийн өмнө нэг нас хүрсэн. Танайд ч мөн аз жаргалыг түгээгч ийм хөөрхөн, өхөөрдөм, энхрий, эрхэм нэгэн жижигхэн хүн байгаа. Учир нь, та хэн нэгэн бяцхан охин эсвэл хүүгийн ээж, аав, ах эгч, өвөө эмээ шүү дээ.

2016 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

Хаврын хавсрагатай хачин сонин нэгэн хэвийн өдрүүд өнгөрсөөр л. Гэхдээ энэ хавар А.Шаравдоржийн гэр бүлийн хувьд ер бусын онцгой байв. Учир нь, 10 жилийн дараа эднийх шинэ хүнээ өлгийдөн авахаар догдлон байж. Охин нь дүүтэй болно гэдэгтээ итгэж ядан баярлаж, аав нь 10 жилийн дараа дахин охинтой болж байгаадаа хөл нь газар хүрэхгүй хөөрч, ээж нь энхрий гүнжээ “Хэнтэй адилхан бол” гэдгийг харахаар хуруу даран хугацаагаа тооцож байсан ийм нэгэн онцгой хавар байсан гэнэ лээ. Ингэж л хачин сайхан нартай дулаахан өдөр А.Шаравдоржийн бага охин Ш.Буянжаргал хорвоод дуугаа хадаан мэндэлсэн юм.

10 жилийн дараа эднийх шинэ хүнээ өлгийдөн авахаар догдлон байж.

Харамсалтай нь, эмчийн хэлсэн “Ч.Уранцэцэгээ охинтой боллоо. Гэхдээ танай хүүхэд ясжилтын дутуу хөгжилтэй, ургийн гажигтай юм байна. Өөрөөр хэлбэл, төрөлхийн дөрвөн мөчний ясжилтын дутуу хөгжилтэй” гэж оношлогдсон гэх үг тэдний гэр бүлийг аз жаргалыг хормын төдийд орвонгоор нь эргүүлж орхижээ. Охин баруун гартаа хоёр хуруутай, зүүн гартаа долоон хуруутай, хоёр хөлийнх нь хуруунууд нь гүйцэд биш буюу нийтдээ дөрвөн л хуруутай мэндэлсэн нь ээжийг нь ухаан алдахад хүргэж, эмч нарын гайхлыг төрүүлжээ.

-Өөрийгөө бусдаас өөр төрснийг ч мэдэхгүй бяцхан охиныхоо төлөө “1 бал 1000” төгрөг аян эхлүүлжээ-

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

2017 оны тавдугаар сарын 10-ны өдөр

Жил болгоны тавдугаар сарын энэ үед хаврын анхны бороо орж, хамаг бүхэн дэлгэрэн дэлбээлж, хаашаа ч юм зугаалмаар хачин гоё өдрүүд тохиодог. Гэвч тэнгэр бүрхэг хэрнээ салхитай, хамаг үүлнүүд бөөгнөрч “хүүе, хаая” гэхийн завдалгүй бороо асгарч, хүн бүхэн “Энэ бороо ч овоо хэд хоног орох нь дээ” гэж хэлж дуусаагүй байхад л тэнгэр гэнэт цэлмэсэн олон ааштай хаврын ийм нэгэн өдөр манай сурвалжлах групп Ш.Буянжаргал охины гэрийг зорьсон юм.

Сэтгүүлч би охиныг “Ургийн гажигтай, дөрвөн мөчний ясжилтын дутуу хөгжилтэй” гэдгийг сонсоод яг үнэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд л юм байна даа. Суумгай эсвэл хэвтэрт л байдаг байхдаа” хэмээн төсөөлж байснаа нуух юун. Гэтэл биднийг А.Шаравдорж ахын үүдээр ороход монтойсон хөөрхөн хамартай, мойлон хар нүдтэй тун чиг сэргэлэн охин инээсээр угтсан юм. Охин гадны биднээс багахан бишүүрхэж аав руугаа эсвэл ээж рүүгээ хурдан хурдан мөлхөж, хааяадаа юм түшин босч байлаа.

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

Гэхдээ үеийнхэн шигээ /ой нэг сартай/ ээжийнхээ өвөр дээр дэгж дэрвэх гэсэн ч чадахгүй, хөл дээрээ тэнцвэрээ олж зогсох гэж хичээвч тэнцвэрээ олж чадахгүй байв. Тэр эрүүл саруул хүүхдийн адил сэргэлэн цовоо хэдий ч ингэж чадахгүй байгаадаа бага зэрэг уурлаж бас зовиурладаг бололтой. Ш.Буянжаргал хөл дээрээ зогсон бүжиглэж чадахгүй ч гэлээ хөлд оруулагч дээрээ бөгсөөрөө эргэлдэн тун чиг чадварлаг хөдөлж, амандаа “Аабаа, аабаа” хэмээн хэдэнтээ давтан хэлж бидний хайрыг татаж, харцыг булааж, хэл амыг минь “зажлуулаад” авна лээ. Гэвч өхөөрдөм, энхрий, эгдүүтэй түүний гар, хөлийг харсан хэний ч сэтгэл эмтэрмээр.

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

Биднийг тэднийд ороход охины ээж Ч.Уранцэцэг “Миний дүү нар дээшээ суу. Халуун цай уу” гэсээр угтсан бол А.Шаравдорж ах балан дээр бичиг нааж байлаа. Бид А.Шаравдож ахын хийж буй ажлыг ихэд сонирхон лавлан асуухад “Бид хоёр охиныхоо хөл гарыг гоё болгохын тулд энэ ажлаа өнгөрсөн оны 10 дугаар сараас эхэлсэн. Бид охиныхоо гар хөлийг бусдын адил болгохын тулд бүхий л арга чарга, эмчилгээг судалсан. Ингээд гадаадын хэд хэдэн улсад хагалгаанд орж, эмчлүүлэх боломжтой гэдэг хариу авсан юм. Гэхдээ 150-200 сая төгрөгийн өртөгтэй хагалгаанд орох юм билээ. Ингээд л мөнгө олох аргыг судалж “1 бал 1000 төгрөг” хандивын аянаа эхлүүлсэн. Энэ хандивын аяныг эхлүүлэхэд СХД-ийн нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга н.Оюунбилэг бид хоёрт тусалж, хандивын аяныг маань эхлүүлж өгсөн” хэмээн тэрээр ярьсан юм.

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

ХАНДИВЫН ДАНС:  ХААН БАНК 5166258376 Ш. БУЯНЖАРГАЛ

ХОЛБОГДОХ ДУГААР: 94841520, 89391212, 8090822

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

-Ч.Уранцэцэг: 200 мянган хүн л “Буянжаргал охины хандивын аян” гэсэн бичигтэй балыг авахад охин минь хагалгаандаа орж чадна-

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

Ингээд охины өвчин болон хандивын аяны талаар түүний ээж Ч.Уранцэцэгтэй ярилцснаа хүргэе.

-Би өмнө нь аль нэг гарынх нь хуруу илүү эсвэл хөлийнх нь хуруу нь илүү хүүхдүүдийн талаар сонсож байлаа. Ш.Буянжаргал маань одоо ямар эмчийн хяналтад байдаг вэ?

-Охин маань одоо ГССҮТ-ийн Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн их эмч н.Баатаржав хяналтад байдаг. н.Баатаржав эмчийн хэлснээр охины маань онош манайд анх удаа бүртгэгдээд байгаа нь энэ юм билээ. Манайд эмчлэх боломжгүй, гадаадад хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Таны хэлснээр нэг гартаа илүү эсвэл дутуу хуруутай, нэг хөлөндөө илүү эсвэл дутуу хуруутай. Гар, хөлөндөө илүү, дутуу хуруутай байх тохиолдол байдаг гэсэн.

-Азаар та хоёр охиноо хагалгаанд оруулж бусдын адил гоё гартай, хөлтэй болгох гарцыг олчихсон байна шүү. Гэхдээ 150-200 сая төгрөг бол  дундаж амьдралтай бидний хувьд бага мөнгө биш. Өнгөрсөн хугацаанд та хоёр маань энэ мөнгийг босгох хандивын аяныг хүртэл эхлүүлээд амжсан байна. Одоогоор хандивын дансанд хичнээн төгрөг цуглараад байна вэ?

-Одоогоор хандивын дансанд маань 20 орчим сая төгрөг цуглараад байна. Бид хоёр хандивын аянаа албан байгууллагууд болон ЕБС-ийн зарим сургуульд явуулсан.

-Олон хүмүүс эрүүл мэндийн шалтгаанаар олон сая төгрөг цуглуулах шаардлагатай болж янз бүрийн л хандивын аян өрнүүлдэг. Гэхдээ хандивласан мөнгөнийнх нь оронд хүмүүст ямар нэгэн зүйл хариу болгож өгдөг хандивын аяны талаар би өмнө нь сонсож байгаагүй. Бусдаас хоосон мөнгө гуйхаар төвөгшөөж хүлээж авах нь элбэг. Харин хариуд нь бал өгөхөд хүмүүс яаж хүлээж авч байна вэ?

-Бид анх “За ямартай ч олны хүч л бидэнд хэрэгтэй юм байна. Гэхдээ хүмүүсээс мөнгө гуйхдаа хоосон гуйх уу, хариутай гуйх уу” гэж их бодсон. Ингээд СХД-ийн нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга н.Оюунбилэгтэй ярилцаж байгаад хүмүүсийн хандивласан мөнгөний оронд “Буянжаргал охины хандивын аян” гэх бичигтэй бал өгөх “1 бал 1000 төгрөг” аянаа эхлүүлсэн. Хүмүүс өгсөн мөнгөнийхөө оронд өөртөө хэрэгтэй зүйл авахаар их сайхан хүлээж авдаг.

-Ханиад нус ч хүрдэггүй хачин хөөрхөн шүү дээ, миний охин-

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

-Охинд нь өөр ямар нэгэн зовиур бий юу?

-Анх эмч нар ясжилтын дутуу хөгжил зүрхтэй хавсрах магадлалтай гэж байсан. Тийм болохоор бид хоёр охиноо найман сар хүртэл нь Эх нялхсын зүрхний эмч нарын хяналтад байлгасан. Эмч нар охиныг минь сар болгон үзээд “Зүрх нь зүв зүгээр. Одоо байнга үзүүлэх шаардлагагүй” гэж хэлсэн.

Охинд маань өөр ямар нэгэн зовиур байхгүй ээ. Ханиад нус ч хүрдэггүй хачин хөөрхөн шүү дээ, миний охин. Хөлд орох нас нь болчихсон болохоор хөл дээрээ тэнцвэрээ олж зогсох гэж их хичээдэг. Гэвч тулгуур болох хуруунуудгүй болохоор урагшаа чигээрээ унаад байгаа. Үүндээ жоохон уурлаж, бухимддаг.

-Охин нь хэдэн настайдаа хагалгаанд орвол хөл дээрээ зогсож, хөлд орох боломжтой вэ. Эхний ээлжинд та нарт хичнээн төгрөг нэн шаардлагатай байна вэ?

-Эмч нар анх наркоз даах чадвартай буюу ой таван сартай болохоор нь хагалгаанд оруул гэж байсан. Харин охин маань одоо хөл дээрээ тэнцвэрээ олох гэж оролддог болсон болохоор эмч нар “Урнаа минь хүүхдээ яаралтай хагалгаанд нь оруул. Яаралтай хөлийнх нь тавхайг нийлүүлж оёулбал хөл дээр зогсож, хөлд орох юм байна” гэж хэлсэн.

Охин маань 4-5 удаагийн хагалгаанд орно. Эхний ээлжинд хоёр хөлийнх нь тавхайг нийлүүлж оёх шаардлагатай. Энэ хагалгаанд ойролцоогоор 100 орчим сая төгрөг шаардлагатай юм билээ. Дараа нь гарынх нь хурууг салгах, залгах хагалгаа хийнэ гэсэн.

-Охин нь юунаас болж ийм болсон гэж эмч нар хэлж байна вэ?

-Манайд ийм гажиг анх удаа бүртгэгдээд байгаа нь миний охин. Тэгэхээр яг тийм юмнаас болсон гэдгийг баттай хэлэхэд эрт байна гэсэн. Гэхдээ эцэг эхийн генээс нөлөөлөөгүй гэдэг эмнэлгийн дүгнэлт гарсан. Манай том охин зүв зүгээр төрсөн шүү дээ. Тэгэхээр гадны нөлөө л нөлөөлсөн болов уу.

-Эхоны эмч охины минь хөл гарынх нь хурууг тоолж хүртэл үзүүлсэн-

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

-Та жирэмсэн байхдаа ямар эмчийн хяналтад байсан бэ. Охиноо гэдсэнд байхад нь эхогоор харахад ямар өөрчлөлт ажиглагдаагүй юм уу?

-Би анх СХД-ийн эмнэлэгт хяналтад орсон юм. Тэгсэн хяналтын маань эмч “Урнаа чи олон жилийн дараа хожуу төрж байгаа юм чинь сайн эмчтэй, сайн эхонд харуул. Чи ... эмнэлэгт /нэрийг хэлэхээс татгалзав/ гэдэг эмнэлэгт оч” гээд бичиг хийж өгөөд намайг тийшээ явуулсан. Би жирэмсэн байх хугацаандаа тэр эмнэлэгт  л эход харуулж байсан. Тэнд 4-5 удаа эход харуулсан байх.

-Тэр үед эмч урагт ямар нэгэн өөрчлөлт гажиг байгаа эсэх талаар ямар нэгэн зүйл хэлээгүй гэж үү?

-“Зүв зүгээр байна аа. Ураг эрүүл өсөж, торниж байна л” гэдэг байсан. Би охиноо гэдсэнд 7 сартай байхад хамгийн сүүлд эход харуулсан. Тэгэхэд бүр гар, хөлийнх нь хурууг хүртэл тоолж үзүүлсэн шүү дээ /уйлав/. Гэхдээ би хэн нэгэн эмчийг буруутгах гэсэнгүй. Хэн нэгнийг буруутгалаа гээд охин минь эрүүл болох биш дээ.

-Таныг төрснийхөө дараа маш их сэтгэлээр унаж, хямарсан тухай А.Шаравдорж ах ярьж байна лээ. Одоо та нар нэг үеэ бодвол охиноо эмчлүүлэх боломжтой гэдгийг сонсоод зогсохгүй эмчилгээнд нь шаардлагатай мөнгийг ч цуглуулаад эхэлчихэж. Манай монголчууд маш сайхан өглөгч сэтгэлтэй ард түмэн шүү. Бидний ярилцлагыг сайхан сэтгэлтэй олон хүн уншина. Удахгүй охиных нь эмчилгээний зардал цугларна гэдэгт итгэж байна. Харин та сэтгэлийн тэнхээтэй байгаарай?

-Нэг үеэ бодвол олон юмны учир, арга чарга олдож л байна. Анх охиноо харах болгондоо л сэтгэлээр унаж, уйлдаг байлаа. Охин маань цагаан сарын өмнөхөн зургаан сартай байхдаа мөлхөхөд нь манай гэрийнхэн чинь бөөн баяр хөөр болж байлаа. Одоо хөл дээрээ тэнцвэрээ олох гээд хичээж байгаа охиноо хараад улам л урам зориг орж байна.

Эхний ээлжинд 100 мянган хүн л бидний балыг авчихвал охин маань хөлнийхөө хагалгаанд орж хөл дээрээ босч чадахаар байгаа. Гурван сая хүний 200 мянган хүн л “Буянжаргал охины хандивын аян” гэсэн балыг авбал миний охины амьдралд гэрэл гэгээ, амьдрах итгэл, урам зориг хайрлана шүү дээ. Өөрийгөө бусдаас өөр төрснийг ч мэдэхгүй байгаа бяцхан охиныхоо төлөө эгч нь бууж өгөхгүй ээ.

-Хоёулаа тун удахгүй сайхан мэдээтэй уулзана гэдэгт би итгэлтэй байна?

-Тэгэлгүй. Эгч нь тун удахгүй та бүхэндээ сайн мэдээ дуулгана.

-Миний охин чинь манайд л ирэх ёстой хүн-

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

Уншигч таны байнгын хэрэглээ бал байдаг ч байж мэднэ. Байнгын хэрэглээ чинь биш ч хэзээ нэгэн цагт танд балны хэрэглээ гарч л байсан биз дээ. Тэгвэл охиныг хөл дээр нь босгож, хөөрч баярлан аав ээж рүүгээ гүйх боломжийг таны халаасанд буй 1000-хан төгрөг түүнд бэлэглэнэ. Бусдаас өөр төрснөө ч мэдэлгүй хөл дээрээ тогтох гэж хичээв ч урагшаагаа бүдрэн нүүрээрээ газарт унаж, уйлах хэдий ч ахин дахин энэ үйлдлээ хийсээр байгаа энэ жижигхэн тэмцэгч, тэвчээртэй охиныг эрүүл саруул болгох боломж бидэнд л байна.

...“Миний охин чинь манайд л ирэх ёстой хүн. Тийм олон удаа эход харуулахад “Зүгээр” гэж байсан эмч нарт гомддог хэдий ч нөгөө талаараа баярладаг шүү. Гэдсэнд нь байхад охиноо ийм гэдгийг нь мэдсэн бол бид хоёр төрүүлэхгүй ч байсан байж мэднэ. Тэгэхээр аав, ээж хоёр нь охиныхоо гар хөлийг гоё болгохын төлөө хичээхээс өөр аргагүй” гэж ярихдаа А.Шаравдорж ах охиндоо хошуу дэвсэж, хайрласаар л байлаа.

Хорвоод сайхан сэтгэлтнүүд муу сэдэлтнээсээ хамаагүй олон байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Хүн бүхний дотор сүүн цагаан сэтгэл, өрөвч нинжин зан чанар, бусдад туслах хүсэл оршин байдаг ч ил гаргадаг нь хэд нь билээ. 1000 төгрөг ямар хүчтэй, үнэ цэнэтэй болохыг хамтдаа харуулж, охинд туслацгаая.

ХАНДИВЫН ДАНС:  ХААН БАНК 5166258376 Ш. БУЯНЖАРГАЛ

ХОЛБОГДОХ ДУГААР: 94841520, 89391212, 8090822

-Ш.БУЯНЖАРГАЛ ОХИНЫ ӨВЧНИЙ ТҮҮХ-

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

СУРВАЛЖЛАГА: Хоёр хөлөндөө дөрөвхөн хуруутай бяцхан охин Ш.Буянжаргалынд өнжлөө

www.eagle.mn