2017 оны 5 дугаар сарын 16 ны өдөр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.  

Тухайлбал:

  1. Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд Hyundai Sanata-6 автомашины жолооч А нь Toyota Prius-20 Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч С/53 настай эрэгтэй, О/37 настай эмэгтэй/, А/34 настай эмэгтэй/ нарын 3 хүний амь нас хохирсон байна.

Орон нутгийн замд техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох. Мөн үзэгдэлт хангалтгүй үед гүйцэт түрүүлэх үйлддийг хийхгүй байхыг нийт жолооч нарт анхааруулж байна.