УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая өрөөндөө хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр энэ үеэр "Сонгуульд нэр дэвших эрх авах дээд хэмжээ нь 10 тэрбум байж болно, доод хэмжээ нь хэд ч байж болно. Тиймээс нэр дэвших хүмүүс нь дансаа нээгээд нэр дэвшье гэж байхад эхлээд мөнгөө өг гэж хэлээд болиулсан байна.

С.Ганбаатартай би утсаар ярьсан. “Чи дэвших гээд байгаа юм уу, тэр мөнгийг нь чи хаанаас олж өгөх гэж байгаа юм гэж асуусан чинь “үгүй” гэж хэлсэн. Тэгээд Бага чуулган дээр гэнэт орж ирсэн. Тиймээс би дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тэр өнөөдрийг хүртэл өөр намын гишүүн байгаа. Намаасаа гарснаа баталгаажуулсан байх ёстой. ХҮН-аас гараад Тусгаар тогтнол Эв нэгдлийн намаас хүртэл нэр дэвшиж байсан. Иймэрхүү зүйлүүдээс болоод МАХН сонгуульд орохгүй байх вий гэж санаа зовж байна. МАХН 2012 оноос хойш тасралтгүй унаж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялагдах юм бол намын удирдлагуудтай хариуцлага тооцно. Түүнээс биш миний намаас гарах асуудал нэгдүгээр асуудал биш байна. Гарсан ч ялгаагүй, гараагүй ч ялгаагүй” гэлээ.

"