Л.Түдэв Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бол...
2017/05/23
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар иргэн миний бодол
Манай улс гүрний хөгжиж ирсэн язгуур түүхээс үзэхэд Ерөнхийлөгч гэдэг бол тэр улсынхаа тэнгэр эцэг юм гэж бодогдсон. Модуныг Хүннүгийн (Шаньюй) хаан болмогц хөрш Дунху нар эхлээд түмэн газрын гүйдэлтэй хурдан хүлэг морио, дараа нь хайртай хатнаа өгөхийг тулган шаарджээ. Модун түшмэдийнхээ зөвлөгөөг үл хайхран нэхсэн шаардсаныг нь өгчээ. Гар бариад бугуй барина гэгчээр амташсан Дунху нар хилийн зааг дахь хэн ч нутагладаггүй орхигдсон газраа өгөхийг хүслээ. Энэ эзгүй зурвасхан газрыг өгч болох юм гэсэн түшмэдийнхээ үгийг сөрж “Газар бол төр улсын үндэс" гэсэн алдарт үгээ хэлжээ. Улмаар их цэргээ цуглуулан Дунхуг довтлон эзэлсэн түүхтэй. Эзэн Богд Чингис хаан “Алд бие минь алжааваас алжааг, ахуй төр минь бүү алдраг гэж хэлсэн байдаг. Төрийн тэргүүн бүгдийг удирдан толгойлж байсан хүмүүс эв нэгдлийг эрхэмлэдэг, тулгарсан асуудалд гүнзгийгээр угт нь тултал бодож, зөвд зөөлөн, бурууд эрс хатуу, шулуун шийдэл гаргадаг байжээ. Их жанжин Д.Сүхбаатар Да хүрээг эзлэн авч, хэлсэн үгэндээ, “Бидний улс эв санаагаа нэгтгэн, нэгэн хүчийг нийлүүлэн,нэгэн зорилгоор зориглон хөдөлвөөс үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй болж, цэнгэлийн манлайд хүрэхийг гагцхүү бидний сэтгэлийн чин зориг мэдтүгэй” гэсэн байдаг билээ.
Х.Чойбалсан Консулын дэнжийн бүлгэмийн анхны долоогоос цорын ганцаараа торойн амьд үлдсэн нэгэн биед нь Гадаад болон Дотоод яамнаас эхлээд улсын бүхий л албан тушаал, эрх мэдлийг үүрүүлсэнд гаднаас нь өнгөцхөн харахад их л өндөр хүндэтгэл, итгэлийг өгч байгаа мэт боловч хачир дээрээ нэг л биш ээ. Харин ч бусармаг үзэл санааны нүгэл үйлдэхэд гар хөл зараал нь болох шинжтэй болоод явчихав. Энэ дарамт хүлээснээс гарах гарцыг эрэлхийлж байсан Чойбалсанд 1941 оны фашист Германы Зөвлөлт Орос Улс руу гэнэтийн халдан довтолсон дайны өдөөлт шалтаг болсон юм. Ер нь тэгээд хөрш оронд нүүрлэсэн дайны аюул нь манай улсад нөлөөлөх нь зайлшгүй гэдэг үүднээс Чойбалсан бүхнийг фронтод гэсэн уриа гаргаж, тусламж, бэлгийн зүйлийг малчид хөдөлмөрчдийн төлөөлөгчдийг тэргүүлэн толгойлж, өөрийн биеэр дайны галын халуун цэгт хүргэж өгч байлаа.
Энэ дайн харгис хэрцгийгээр цусан зам татуулсаар Москвад 25км тулж, тээглэн зогссон нь цаашид дэлхийг хамрах шинжтэй дайны аюул байлаа. Энэ аюулын эсрэг Зөвлөлт орны олон ястан үндэстний цэцэг шиг ургаж өсөж байгаа цэл залуу охид, хөвгүүд амь насаа золиослон, цээжээрээ халхлан зогсож байхад энэ улсын ард ганц БНМАУ сэтгэл санааг нь дэмжин, тулгуур болон зогсож байсан юм. Ингэж “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийг уудам саруул, цэлгэр тал шигээ холч ухаалаг бодолтой, малчин нүүдэлчин удмын монголчууд харуулж чадсан.Манай нэрт эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байх үеийн Монголын нийгэм, улс төрийн тогтолцоо нь олон жилийг элээсэн урагшлахаа байсан, нэг хэв загварт баригдсан байв.
Гэтэл өрсөлдөж байгаа нэгэн болох Лодонгийн Түдэв нь олон газар орноор явж, олон эрдэмтэн зохиолчтой зиндаархаж, уулзаж явсан газар үзэж, нүд тайлсан нийгэмд танигдсан хүн байв. Түдэв нь юмыг өргөн цар хүрээтэй сэтгэдэг, тухайн Монголын нийгмээс түрүүлсэн оюуны мэдлэг чадалтай хүн билээ. Хөтөлбөртөө нар салхи, усны их хүчийг ашиглах, өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгчид гэсэн уриан дор Монгол орныхоо байгаль цаг ууртайгаа зохицсон мал сүргээ өсгөж, байгалийн уламжлалт ёсоор хайрлан хамгаалах, онгон байгалиа уул уурхай нэрээр газрын хэвлийгээ ухаж түнхэн, байгалийн тэнцвэрийг алдагдуулж, лус савдагаа хилэгнүүлж, овоолсон шороон дээр суусан гуйлгачин болохын эсрэг үгээ хэлж, тэмцдэг нэгэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн оюун ухаанаа уралдуулах мэтгэлцээн дээр П.Очирбат “Манайд ядуурал хоосрол байхгүй” гэх ухааны юм хэлэхэд нь Түдэв “Нэг айлын хоёр хүүхэд нэг шинэ гутлыг ээлжлэн өмсөх жишээтэй байхад ядуурал байхгүй гэдэг арай бодит байдалд нийцэхгүй байна” гэх мэтээр наад захын зүйлийг мэдэхгүй байх гэж дээ маягийн үгийг нэлээд хоржоонтойгоор зүйрлэн хэлснээс бүх зүйл эсрэгээр эргэж эхэлсэн. Яагаад гэвэл бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салаагүй олон түмэн алган дээр юу тавих гээд байгааг анхааран горьдож байсан.
Түдэвийн нар салхи, усны хүчийг ашиглах асуудал тухайн үедээ үлгэрийн юм байлаа. Энэ мэтгэлцээний мөн чанарыг ойлгоогүй хүмүүс “Адилхан сонгуульд нэр дэвшиж байж, биенийгээ үгээр дайрлаа” гэцгээж байсан. Тэднийхээр бол айлын найранд ирсэн зочин шиг бие биедээ тал засч, ямар ч мэтгэлцээнгүй бууж өгч байх байсан юм уу, хэн мэдлээ.Эрдэмтэн Л.Түдэвийн нар салхи, усны хүчийг ашиглах айл өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч “баялаг бүтээгч” гэсэн санаа нь түрүүчээсээ биеллээ олж, энэ үүсгэл санаачлага нь одоо ч гэсэн манай улсын өмнө тулгарсан чухал асуудал хэвээр байгаа билээ. Тэрбээр сонгуульд ялагдал хүлээсэн ч гэсэн даравч дардайна, булавч бултайна гэгчээр эх орноо, элгэн нутгаа гэсэн сэтгэл нь үргэлж өөрийг нь гижигддэг билээ.
Түдэв шиг хар багаасаа ариусал, гэгээрлийн мөр хөөж, сэтгэл зүрхнийхээ лугшилтаар цаг хугацаатай уралдан, жинхэнэ зэрлэг алим жимс шиг төгс боловсорсон хүн ховор биз ээ.Гэхдээ одоо ард түмэн бидний мэргэн ухаан, хараа шүүлтүүр л чухал байна даа.
Д.ГАЛДАН / Профессор, ахмад настан/
irgen · 2017/05/27
Tudev guai erunhiilegch bolson bol eh nutag,uul,us ,gazar shoroo mini uhsan nuh bolj uldehgui baisan da Ochirbat guai alt alt hutulbur gej oriloj bgad odoo uul,us gazaraa uhuulagui aimag,sum barag bhgui baiga bizde
Зочин · 2017/05/23
Түдэв яах байсын?
Зочин · 2017/05/23
Говь-Алтайнхнаас хужаа нь
Zochin · 2017/05/23
Ih gyrni tom bodlogo mongold eh oronch hynig turd harahgyi
Zochin · 2017/05/23
Ih gyrni tom bodlogo mongold eh oronch hynig turd harahgyi
Zochin · 2017/05/23
Ih gyrni tom bodlogo mongold eh oronch hynig turd harahgyi
Zochin · 2017/05/23
Ih gyrni tom bodlogo mongold eh oronch hynig turd harahgyi
Зочин · 2017/05/23
tom hamart idej uuh gazar shoroogoo zarj ideh ehleliig tavisanaar odoo hovdog-n gai dairch baih shig bna
irgen · 2017/05/23
Tudev guai erunhiilegch bolson bol uul us gazar delhiigee uhaj hunduhgui l baisan bhda eh oron mini gazar us,uul mini uhsan nuh bolohgui baisan bh yaun turuund
irgen · 2017/05/23
Tudev guai erunhiilegch bolson bol uul us gazar delhiigee uhaj hunduhgui l baisan bhda eh oron mini gazar us,uul mini uhsan nuh bolohgui baisan bh yaun turuund
irgen · 2017/05/23
Tudev guai erunhiilegch bolson bol uul us gazar delhiigee uhaj hunduhgui l baisan bhda eh oron mini gazar us,uul mini uhsan nuh bolohgui baisan bh yaun turuund
irgen · 2017/05/23
Tudev guai erunhiilegch bolson bol uul us gazar delhiigee uhaj hunduhgui l baisan bhda eh oron mini gazar us,uul mini uhsan nuh bolohgui baisan bh yaun turuund
irgen · 2017/05/23
Tudev guai erunhiilegch bolson bol uul us gazar delhiigee uhaj hunduhgui l baisan bhda eh oron mini gazar us,uul mini uhsan nuh bolohgui baisan bh yaun turuund