Ирэх долоо хоногийн пүрэв гарагт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо. Энэ өдөр нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан бүх нийтээр амрах юм.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг уламжлалт ёсоор Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийслэлийн дүүргүүд ч мөн нутаг дэвсгэртээ тус тус арга хэмжээ зохион байгуулж ажиллах юм байна.