Анхан, давж заалдах, дээд шүүхийн шийдвэрээр Р.Нямдорж нь Монголын үндэсний бөхийн холбоог тэргүүлэх эрхгүй болох нь тогтоогдсон. Тогтоогдохдоо 14 жилийн өмнө шүү дээ. Гэвч Монгол улсын хууль тогтоомж түүнд үйлчилдэггүй бололтой. Өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.

Тиймээс Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их Эеийг зохион байгуулж хуулийг дээдлэн,түүнийг чөлөөлөх цаг болжээ.

Монголын үндэсний бөхийг өөрийн мэт өмчилж, гавъяа байгуулсан, гай ч болсон энэ эрхэм өдгөө суудалдаа хэвээр үлдэхийн төлөө чармайж байгаа юм. Тиймээс өнөөдөр МҮБХ-ны эрх бүхий ажлын хэсэг Их Эеийг зарлан хуралдуулах үндэстэй бөгөөд өөр ямар ч субект Их Эеийг зарлан хуралдуулах боломжгүй юм. Тиймээс МҮБХ-ны Их эе хуралдааныг энэ сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдуулах гэж байна.