Н.Цэвэгням дэвжээний эзэн болно
2017/05/30
Мэргэжлийн сүмогийн Нацу башё өндөрлөөд удаагүй байгаа билээ. Энэ башёны үеэр Монголчуудтай холбоотой нэгэн мэдээ дуулдсан нь Кёкүтэнхо Н.Цэвэгням албан ёсоор дэвжээний эзэн болохоор болсон явдал юм. "Томозүна" дэвжээний эзэн Томозүна ояката зургаадугаар сарын 12-нд 65 нас хүрч тэтгэвэртээ гарах болсон бөгөөд түүний албыг Кёкүтэнхо Н.Цэвэгням үргэлжлүүлэхээр болсон байна. Кёкүтэнхо 11 дэх Томозүна ояката болох ба Монголчуудаас хамгийн анхны дэвжээний эзэн болж байгаа юм