Баян-Өлгийчүүдийг өлсгөлөн зарлахад хүргэсэн эрхмүүдэд хариуцлага тооцъё?!
2017/05/31
-Х.Баделхан, А.Гылымхан нар нийтлэлд дурдагдсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаар дарамтлуулахыг оролдсон ч бүтэлгүйтжээ-
Манай сонин энэ сарын 8-ны өдрийн дугаартаа Баян-Өлгий аймагт улс төр дагасан албан тушаалын томилгоо хэрээс хэтэрч байгаа талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тодруулбал, тус нийтлэлд аймгийн Засаг дарга А.Гылымхан, УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамтран төрийн албыг төрлийн алба болгож, ах дүү, хамаатан садан, ураг төрлийнхөө ямар ч шалгуур шаардлага хангахгүй хүмүүсийг төрийн албанд оруулсан тухай мэдээлсэн. Тухайлбал, ураг төрлийн хүмүүс нь болох “НИК"-ийн түгээгч нар өдгөө тус аймгийн төрийн албыг эзэгнэж, аймгийн хэлтэст мэргэжилтэн, агентлагийн дарга гээд гайгүй гэсэн албан тушаалд эзэн сууж, өмнө нь төрийн албанд огт ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй, боловсрол муутай хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн нь нутгийн зон олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэжээ.
Тэгвэл энэ өдрөөс хойш тус аймагт байдал улам хүндэрч, энэ сарын 22-ны өдөр аймгийн иргэд нь нутгийн удирдлагын ордныхоо өмнө жагсаал зохион байгуулж эхэлсэн байна. Мөн аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт албан шаардлага хүргүүлж, Засаг дарга А.Гылымханы төрийн албаны томилгоог хэрхэн замхруулсан, мөн гадаад дотоод дахь аяллаар төрийн албыг залгуулж байгаа тухай шаардлагыг тус аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэнд хүргүүлжээ. Түүнчлэн тус намын бүлгийнхэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбатад А.Гылымханыг огцруулах өргөн бичиг бариад буй аж.
“НИК ПЕТРОВИС” ХХК-ийн ажилчдыг яагаад төрд шургуулав
Энэхүү шаардлагад дурдсанаас заримыг нь өгүүлэхэд “Танай бүлгээс нэр дэвшин томилогдсон Засаг дарга А.Гылымхан аймаг орны амьдралыг тогтвортой байлгах, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн зөв бодлого боловсруулан ажиллахын оронд МАН-ын ИТХ-ын зарим төлөөлөгчид, тэдний гэр бүл, төрөл садан болон өөрийн талын хамаатан садан, урьд нь ажиллаж байсан “НИК ПЕТРОВИС” ХХК-ийг хүмүүсийг ажилтай болгох асуудлыг гол болгож ирлээ. Энэ хугацаанд төрийн жинхэнэ албан хаагч нар болон төрийн үйлчилгээний байгууллагын удирдлагуудыг халж солихоор янз бүрийн дарамт шахалт үзүүлж, эцэст нь Монгол Улсын хуулиудыг ноцтойгоор зөрчиж эхэллээ. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /ЗЗНДНТУ/ хуулийн 30.1.2 дугаар заалтыг илт зөрчсөн бол аймгийн төрийн албаны салбар зөвлөл одоо хүртэл бүрдээгүйгээс мөн хуулийн 3.1.10 дахь заалтыг зөрчин томилсон төсвийн байгууллагын удирдлагууд одоо хэрнээ үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад тэд нь мөн адил харьяа албатуудаа хууль зөрчин ажлаас халах, дарамтлах явдлыг улам газар авахууллаа. Одоогийн байдлаар төрийн албанаас хууль бусаар халагдсан 40 гаруй хүн зөрчигдсөн эрхээ хамгаалж, шүүхэд хандсанаас 25 нь шүүхийн аль нэг шатанд нь ялаад байна. Тухайлбал, Засаг дарга А.Гылымханы тушаалаар халагдсан Улаанхус сумын Хөх хөтөл багийн Бага сургуулийн захирал Ш.Молданияз, Ногооннуур сумын цэцэрлэгийн эрхлэгч Т.Бахытгүл нарыг бүх шатны шүүхээс ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарснаар А.Гылымханыг ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 32.2 дахь заалтыг зөрчсөн гэдгийг бүрэн нотлоод байна. Эдийн засгийг сайжруулж, иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нь нэмэгдүүлэхийн оронд энэ хугацаанд гэм зэмгүй 250 орчим төрийн албан хаагчийг улстөрийн зорилгоор ажлаас хоморголон халж, албан тушаал буурууллаа. Уг нь тэд УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуулийн өмнө төрийн албаны тогтвортой байдлыг хангах амлалт авсан. Гэтэл та бүхэн хоёр нүүртэй гэдгээ дээрх үйлдлээрээ нийтэд ил харуулж, ийнхүү 250 орчим айлыг орлогогүй болгон амьдралыг нь сүйтгэлээ. Харин тэдний оронд ямар ч шалгуургүйгээр аймгийн удирдлага, УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчдийн эхнэр, хүүхэд, ах дүү, хамаатан садан болон “НИК ПЕТРОВИС” ХХК-ийн ажилчдыг шургуулж, төрийн албыг жинхэнэ утгаар нь төрлийн алба болголоо. Тиймээс 90 жилийн түүхтэй, дундаршгүй боловсон хүчний нөөцтэй танай нам дотор аймгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, олон шилдэг боловсон хүчин хангалттай байгаа тул та бүхэн аймаг орныг зөв удирдан авч явах хүнээ томилуулахыг санал болгож байна. Энэхүү баримт нотолгоотой шаардлагыг хүлээн авч, зөв шийдвэр гаргахгүй нөхцөлд бид улстөрийн хугацаагүй суулт, өлсгөлөн зарлах хүртэл хурц хэлбэрээр тэмцэхээ мэдэгдье” хэмээн бичжээ.
Намынхаа даргад “шавар хаасан” А.Гылымханд хариуцлага тооцооч
Нийслэлээс 1700 гаруй километрийн зайд байдаг Баян-Өлгийчүүд эрхийнхээ төлөө тэмцэж, шаардлагыг нь хүлээн авахгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээр болсон нь энэ аж. Дээрх шаардлагад дурдагдсан бүхий л зүйл манай сонины энэ сарын 8-ны өдрийн дугаарт гарсан нийтлэлийг баталж байна. Гэтэл тус нийтлэлийг гарсны дараа УИХ-ын гишүүн Х.Баделханы туслах болон бие төлөөлөгчид манай редакци руу утас цохиж, энэхүү нийтлэлийг худал, гүтгэлгийн чанартай хийгээд зогсохгүй хэний захиалгаар энэхүү нийтлэлийг бичсэн бэ гэсэн асуулт тавьж байсан юм. Түүнчлэн нийтлэлд дурдагдсан нэр бүхий хүмүүсийг аймгийн Засаг дарга А.Гылымхан хууль хяналтын байгууллагад шалгуулж, дарамт үзүүлэхийг ч оролджээ. Хаа очиж тус аймгийн цагдаагийн байгууллагад ажиллаж буй эрх мэдэл бүхий дарга нар нь аль нэг намд худалдагдаагүй учраас асуудлыг зөвөөр харж, нийтлэлд дурдагдсан хүмүүстэй хуулийн хүрээнд харьцаж, асуудлыг бодитоор харсан тухай эх сурвалж мэдээлж байв. Хэрвээ тухайн аймаг, орон нутгийг удирдаж буй эрх мэдэлтнүүдийн өмнө хууль хяналтынхан толгой бөхийн тэдний хэлсэн үүрэг даалгаврыг нэг бүрчлэн биелүүлсэн бол гэм зэмгүй маш олон хүн хэлмэгдэх нь гарцаагүй.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болохгүй, бүтэхгүй асуудал болон олигархи гэгддэг хүмүүсийн хууль бус үйлдлийг олон нийтэд хүргэснээр тэд бага ч атугай ёс суртахуунтай байгаа. Энгийнээр хэлэхэд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, хувьдаа завших үзэгдэл нь харьцангуй бага байгаа гэсэн үг. Тиймээс л сэтгүүлчид нийгэмд болж буй бодит үйл явдлыг олон нийтэд ил тодоор нээлттэй хүргэхийн тулд хоточ банхрынхаа үүргийг гүйцэтгэж буй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Баделхан болон Засаг дарга А.Гылымхан нарт дуулгах нь зөв байх. Ямартай ч дээрх томилгоонуудаас харахад Засаг дарга А.Гылымханы арыг даадаг хүн нь УИХ-ын гишүүн Х.Баделхан бололтой. Тиймдээ ч өнөөдөр эрхэм гишүүний охин дүү болох А.Зауре аймгийнхаа Боловсролын газрын даргаар томилогдож байх жишээтэй. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар эрхэм гишүүний эхнэрийнхээ төрсөн дүү Маншук гэх хүн очжээ. Тэд төрийн албаны ямар шаардлагыг хангасан болоод энэхүү албан тушаалд томилогдох болов гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Мэдээж энэхүү хууль бус томилгоонууд ганц МАН-ын үед ч болж байгаа юм биш. АН-ынхан ч бас аймаг орон нутгийг удирдаж байхдаа халаа сэлгээг ч хийж байсан.
Ямартай ч 27-хон хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль явагдах гэж байна. Намууд нэр дэвшигчдэдээ нэрмээс болохгүйн үүднээс хууль бус үйлдлийг хазаарлан зогсоож, нэр цэвэр байхыг анхааруулсаар байхад Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нутгийн иргэдээ ялгаварлан гадуурхаж, асуудлыг ийнхүү дээд цэгт нь хүргэж байгаа нь харамсалтай.
Бид дараагийн дугаартаа өмнө нь тус аймагт явагдаж байсан Эрчим хүчний тендер болон замын тендерүүдийг хэн гэдэг УИХ-ын гишүүн асан болон одоо УИХ-д сууж буй эрхмүүд хэрхэн авч байсан талаар баримтаар мэдээлэх болно.
ХУРМЕТХАНБЕКСУЛТАН · 2017/06/04
ИХ ДАВАРЧ БАЙНАА.ДЭЭДСИЙН СҮНС ӨРШӨӨ ЭНЭ ГӨЛӨГНҮҮДИЙГ.АУРРАХ АУРРАХ НИКИЙН ХОШУУ БАРЬДАГ ГАРУУД МАНАЙ АЙМГИЙГ ЭЗЭГНЭЖ БАЙГАА НЬ ҮНЭН.ЭНД ЁСТОЙ Л УЛСЫГ МААНЬ МӨХӨӨХ МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫГ САНААТАЙГААР ГУТААХ АЯНЫГ БАДИЛХАНБЕК ГЫЛИМ ХОЁР МАШ АМЖИЛТТАЙ ХИЙСЭЭР УДЛАА.МАНАЙ АЙМГИЙН МАНШУК БОЛ ЭНЭ АЖЛЫГ ХИЙХ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ЭМЭГТЭЙ.БЕНЗИН ЗАРДАГ ГАРУУД БАЯНӨЛГИЙ АЙМГИЙГ ЭЗЭЛСЭЭЭН.ОДОО ТЭД БЕНЗИНЭЭ ЦАЦААД ЭНЭ АЙМГИЙГ ШАТААХ ГЭЖ БАЙНА.ЭНЭ ХҮМҮҮСТЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ ЭНЭ АЙМАГ БӨХЛӨӨ МӨХЛӨӨ.ЕРӨӨСӨӨ ХАЛХЫН ДАРГА ТАВИАД ӨГӨӨЧ.МАНАЙ ЭНЭ ХЭДЭН ХӨЛДҮҮ ХАСАГУУДЫГ ОЛНЫ ӨМНӨ ТАШУУРДАНА ШҮҮ ӨЛСӨГЛӨНГ ДЭМЖИЖ БАЙНА.
zochin · 2017/06/02
muu nowshiin gilimhan zailah heregtei bn. songuuliin omno yaj guilagchin tsarailaad golgolzood ywj bsn tsaraigiin sain sanaj bn. hudaldaj awsan 130 tseregiig oort ni sanal ogvvlj bsniig sain medej bn. chadahgui ym baij bitgii ym amlaj bai sugnii vs min. naad suudaldaa vvrd suuh ym shig aash bitgii gargaad bagarai
zochin · 2017/06/02
muu nowshiin gilimhan zailah heregtei bn. songuuliin omno yaj guilagchin tsarailaad golgolzood ywj bsn tsaraigiin sain sanaj bn. hudaldaj awsan 130 tseregiig oort ni sanal ogvvlj bsniig sain medej bn. chadahgui ym baij bitgii ym amlaj bai sugnii vs min. naad suudaldaa vvrd suuh ym shig aash bitgii gargaad bagarai
zochin · 2017/06/02
muu nowshiin gilimhan zailah heregtei bn. songuuliin omno yaj guilagchin tsarailaad golgolzood ywj bsn tsaraigiin sain sanaj bn. hudaldaj awsan 130 tseregiig oort ni sanal ogvvlj bsniig sain medej bn. chadahgui ym baij bitgii ym amlaj bai sugnii vs min. naad suudaldaa vvrd suuh ym shig aash bitgii gargaad bagarai
zochin · 2017/06/02
muu nowshiin gilimhan zailah heregtei bn. songuuliin omno yaj guilagchin tsarailaad golgolzood ywj bsn tsaraigiin sain sanaj bn. hudaldaj awsan 130 tseregiig oort ni sanal ogvvlj bsniig sain medej bn. chadahgui ym baij bitgii ym amlaj bai sugnii vs min. naad suudaldaa vvrd suuh ym shig aash bitgii gargaad bagarai
zochin · 2017/06/02
muu nowshiin gilimhan zailah heregtei bn. songuuliin omno yaj guilagchin tsarailaad golgolzood ywj bsn tsaraigiin sain sanaj bn. hudaldaj awsan 130 tseregiig oort ni sanal ogvvlj bsniig sain medej bn. chadahgui ym baij bitgii ym amlaj bai sugnii vs min. naad suudaldaa vvrd suuh ym shig aash bitgii gargaad bagarai
хги · 2017/05/31
manshuk gedeg hun baigaa cagt hotiin emch nar ochij emnelgiin tuslamj uzuulehgui shuu tuuniigee zailuul
zochin · 2017/05/31
Энэ нөхрийн ард УИХ-ын гишүүн Баделхан байдаг. Баделхан манай аймагт явагдаж байгаа замын бүх тендерийг авдаг. Энэ нөхдөөс болж намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдана даа.
зочин · 2017/05/31
Маш зөв асуудлыг хөндөжөө тус аймагт хуулийг яаж завхруулдагийн тод жишээг дээрх хүмүүс яаруу тодоор харуулж байна
irgen · 2017/05/31
Huurhiisduu gedsebdee huluu hiiltsej hanahgui ymdaa dandaa heruul ev tunjingui baih ymdaa iim baihad Mongol uls yaaj hugjih bilee
z · 2017/05/31
hodoo gazriig changalah htei
z · 2017/05/31
hodoo gazriig changalah htei