Хүүхдийн баярын өдөр нийслэлд нийтдээ 282 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн байна. Төөрсөн хүүхдүүдийг цагдаагийн албан хаагчид асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Цаашид олон нийтийн арга хэмжээ, баяр ёслолын өдрүүдэд анхаарал болгоомжтой байж хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг цагдаагийн газраас анхаарууллаа.