Нийслэлийн СБД-ийн 116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн 10 гаруй  сурагч өнгөрсөн 5 дугаар сарын 10-ны өдөр хичээл хаялт зарлаж байсан билээ. Хичээл хаях болсон шалтгаанаа чанартай боловсрол эзэмшиж чаддаггүй, зарим багш нарын мэргэжлийн ур чадвар муу, сургуулийн удирдлагууд сурагчдыг доромжилдог, үзэл бодлыг нь сонсдоггүй хэмээн тэд тайлбарлаж байсан. Тэгвэл тэдгээр сурагчид  өнөөдөр мөн л хичээл хаялт зарлаж байна. Сурагчид өмнө нь сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байсан. Уг шаардлагын хариуг заасан хугацаанд ирүүлээгүй тул ийнхүү дахин хичээл хаялт зарлаж буй аж.