2017 оны 06 дугаар сарын 03, 04-ний амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 111 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 503 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 21 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 10, унадаг дугуй, мотоцикльтой холбоотой осол 2, мөргөлдсөн 12, онхолдсон 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-ны Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна

Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3, зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна. Эдгээрийн 4 хүүхэд нь байрныхаа гадаа тоглож байсан.

Тухайлбал:

1.    БЗД-ийн нутаг “Х-apartment” хотхоны замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 12 настай Т-г мөргөж гэмтээсэн.

2.    ЧД-ийн нутаг Баруун Сэлбийн гудамжинд T.Landcruiser-100 маркийн автомашин нь H.Accent, T.Pruis-30, T.Pruis маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон, саатуулсан байна.

Орон нутагт:

1.    Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг  асфальтан замд Honda Insight маркийн автомашин онхолдож зорчигч 52 настай Б-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн.

 

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой оролцож болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.