Жүжигчин Б.Навчаад экс нөхөр нь гар хүрдэг байсан болохоор салсан гэдгээ мэдэгдэж байсан билээ.  Тэгвэл  жүжигчин бүсгүй өөрөө “зүгээргүй байсан” гэх агуулгатай ярилцлагыг нөхөр нь байсан  Ж.Угтахбаяр өгсөн нь өчигдөр олон нийтийн анхааралд өртсөн.

 Тэгвэл энэ талаар жүжигчин Б.Навчаа өөрийнхөө цахим хуудаст: Фактньюс болон түүнээс хуулж авсан сайтуудад хандаж хэлэх үг байна. Би мөрөөрөө амьдарч яваа хэнд ч гай болоогүй, хэн нэгний амьдралыг үрээгүй.  Салж сарнисан хүмүүсийн амьдрал уншигчдад юу нь сонин байнаа.  Би хэзээ ч сайтуудад өөрөө очиж өнгөрсөн амьдралаа яриагүй.  Гэр бүлийн хүчирхийлэл тодорхой хэмжээгээр  амсаж байсан гэж хэлж байсан. Ишш чааваас даа надаас салсандаа, тэжээгчээ алдсандаа хорсохдоо худлаа ярилцага өгснийг нийтэлсэн байна. Уг нь энэ хэрүүлтэй, нулимстай хамт өнгөрүүлсэн хар бараан амьдралыг  би цэглэх гэж, мартах гэж хичээж яваа юм шүү.  Сэтгүүлчид минь хэн дуртай нь ярилцлага өгөх гээд өшөө авах гээд байгаа юм уу, хорлох гээд ч байгаа юманд ул суурьтай хандаж үзээд нийтэлж байвал зүгээр юм шиг санагдлаа.  Сайтаас мэдээлэл авдаг  маш олон уншигч байдаг тул та бүхний  үзэгний үзүүр мэргэн байх болтугай. Амжилт хүсье” хэмээн бичжээ.

Юутай ч жүжигчин бүсгүй экс нөхрийнхөө ярилцлагыг уншсан бололтой.  Өөрийнхөө албан ёсны байр суурийг илэрхийлснээс үзэхэд нөхрийнх нь ярилцлагад дурьдагдсан зарим зүйл худлаа бололтой.  

П.Төгөлдөр