em-1

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, ЭМЯ-ны ЭМ-ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд, Улсын клиникийн төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг, Төв болон Бага тойруу салбаруудын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, үйлчлүүлэгч, ажилтнуудтай уулзаж санал, сэтгэгдлийг нь сонслоо. Ажлын хэсгийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон удирдлагын баг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагааны талаар болон тулгамдаж буй томоохон асуудлууд, тэр тусмаа эмнэлгийн зориулалтын бус барилгуудтай, хоорондоо хол байрладаг, гэр хорооллын иргэдээсээ хол, зарим барилгууд нь нурж актлагдан хувийн хэвшлийн байр түрээслэж буй талаар танилцуулсан бөгөөд эмнэлгийн зориулалтын байртай болох талаар 2009 оноос хойш хөөцөлдөж хэрэгжүүлэх гэж оролдсон ажлуудынхаа талаар танилцуулсан юмаа.Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв нь 1997 онд анх байгуулагдсан 227 ортой нэгдсэн эмнэлэг, “Хайлааст”, “Бага тойруу” салбаруудын барилгууд нь эмнэлгийн зориулалтын бус, хүн амын 80 гаруй хувь оршин суух гэр хорооллын иргэдээсээ хол, хоорондоо салангид байрлалтай зэрэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээний технологи, чанарт сөргөөр нөлөөлж байгаа талаар хэлж байлаа.Сайд А.Цогцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн тус төвийн хүлээн авах, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн үйлчилгээтэй танилцаж иргэд болон эмч ажилчдыг төлөөллийн сэтгэгдлийг сонссон юм.em-2