2016-2017 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргээс боловсролын салбартаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн”сургалтын үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар сургалтын чанарт ахиц гаргах” зорилтыг дэвшүүлж, байгууллага бүхэн дор бүрнээ олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл сар бүрийн 4 дэх 7 хоногийн 4 дэх өдрийн 16:00 цагт цэцэрлэг, сургууль бүр эцэг эхийн оролцоотой ямар нэг ажлыг санаачлан хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилж, тайлагнаж байх юм.Ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль зорилтын хүрээнд эцэг эхийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ зохион байгуулж, 2016-2017 оны хичээлийн жилийн дугуйлан, секцийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Өдөрлөгийн эхэнд нийт эцэг эхчүүддээ Чингэлтэй дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн засварласан хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тохижилтын ажлыг танилцууллаа. Энэ үеэр хөлбөмбөг, сагсан бөмбөг, аэробекийн секц, хөгжим, бүжиг, шатар, монгол бичгийн дугуйлангийн сурагчид үзүүлэх тоглолтоо эцэг эхчүүддээ сонирхууллаа.Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижуулж, UNIMAT тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон технологийн кабинетийн үйл ажиллагаа болон БСШУС-ын яамнаас нийлүүлсэн физикийн лабораторийн үйл ажиллагаатай танилцуулж, үзүүлэх хичээл орлоо. Мэргэжлийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран эцэг эхчүүдэд 10 чиглэлээр лекц уншиж, мэдээлэл өгсөн. Эцэг эхийн “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож, дүүргийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын чанар, гүйцэтгэлтэй танилцаж, эцэг эхчүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. Дүүргийн Засаг дарга өнгөрсөн 7 хоногт 24, 117 дугаар сургуулиудаар орж, хичээл сургалтын үйл ажиллагаатай биечлэн танилцсан юм.

 

14606279_1152848271500429_7684778776767668886_n

14666195_1152847561500500_1785718127148363253_n72d45a62-347f-448c-ac1b-41ae286279ec