Чингэлтэй дүүргийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн Засаг дарга  И Жо Ху болон найрал дууны хамтлагийн уран бүтээлчид айлчилж байна. Хоёр дүүргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд соёл урлагийн тоглолтоо дүүргийн иргэдэд тоглож сонирхууллаа. БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн найрал дууны хамтлаг уран бүтээлийн тоглолтоо толилуулсны зэрэгцээ “Халуун элгэн нутаг” дууг монгол хэлээр дуулж сонирхуулсан юм. Мөн Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчид “Өнчин цагаан ботго” хүүхдийн дуулалт жүжгийн хэсгээс, монгол бүжгийн тоглолтыг толилуулсан юм. Тоглолтыг УИХ-ын гишүүн Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон бусад албаны хүмүүс үзэж сонирхсон юм.

_dsc8043
still1029_00005

1
still1029_00002still1029_00003still1029_00004