25-28

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат БНСУ-ын  Инчон  хотын  Ёнсу дүүргийн Засаг дарга И Жо Ху тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  хүлээн авч уулзлаа. Засаг дарга Ж.Эрдэнэбат төлөөлөгчдийг Чингэлтэй дүүрэгт тавтай морилохыг уриад 2 дүүргийн хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолсон юм. Ёнсу дүүргийн Засаг дарга И Жо Ху “Хоёр дүүргийн хүүхэд, залуучуудыг соёл, урлагаар холбож, харилцан айлчилж,  ёс заншил, өв соёлоо танин мэдэх чиглэлээр харилцааг гүнзгийрүүлэх сонирхолтой байна” гээд  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг  Ёнсу дүүрэгт айлчлахыг урьсан юм. Уулзалтад дүүргийн Засаг даргын  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, дүүргийн Соёлын төвийн дарга А.Лхагвадорж нар  оролцлоо.

Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс

25-27

img_2587

img_2582

img_2585

25-25