ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА А.ДАМЦАГДОРЖ ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИТ АЖИЛЛАЛАА
2016/11/11
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хүүхдийн амбулаторийн үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлага, ёс зүйн талаар иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу эмч, эмнэлгийн ажилчидтай 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уулзалт хийлээ. Улзалтад Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс оролцов. Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай ёс зүйтэй, хариуцлагатай, өргөсөн тангарагтаа үнэнч иргэдийн итгэлийг олж ажиллахыг Хүүхдийн амбулаторийн нийт ажилтнуудад чиглэл болгож, хугацаатай үүрэг, даалгавар өглөө.
Нийгмийн хөгжлийн хэлтэс