img_4826-1

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийг 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гардууллаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн ачаалал хоёр дахин өссөн ачаалалтай үед дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хүүхдийн дуслын болон тариурын 2 үйлдэлт шахуурга-2 , 1 үйлдэлтэй шахуурга тус бүр  2 ширхэг, 14 ширхэг эвхдэг ор өгсөн юм. Дуслын шахуурга нь хүүхдийн биеийн жинд тохируулан тарианы тун хэмжээг тааруулж автоматаар шахдаг онцлогтой.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

img_4816-5

img_4831-02

img_4820

img_4823-3