img_4868-1

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр болж байна. Хуралдааны эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  “Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “2017 оны үндсэн чиглэл”-ийн төслийг танилцууллаа. Дараа нь, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Эрх зүй, Нутгийн удирдлагын хороо, Эдийн засаг, төсвийн хороо, Төсвийн зарцуулалтын хяналтын хороо, Ногоон хөгжил, газрын харилцааны хороо, Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Ёс зүй, өргөдлийн хороо  болон намын бүлгүүдийн дүгнэлтийг танилцуулсан юм. Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 5 бүлэг, 64 заалт, 2017 оны Үндсэн чиглэл 5 бүлэг 121 заалттай байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн 2017 оны Үндсэн чиглэлийг баталлаа.

img_4870-2

img_4900-3

img_4903

img_4906

img_4908

img_4912

img_4917

img_4918-6

img_4923-4

img_4992