Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн ачаалал   ихэссэнтэй  холбогдуулан  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат шийдвэр гаргаж Засаг даргын нөөц хөрөнгөөс  Хүүхдийн тасагт шаардлагатай тонног төхөөрөмжийг авч  өглөө. Тоног төхөөрөмжийг  гардуулахад Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн  хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн  хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар оролцож,  Эрүүл мэндийн төвийнхөнд гардуулж өгөв. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ  “Засаг даргын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд эрүүл мэндийн  салбар байна” гэдгийг онцлоод эмнэлгийн ажилтнуудад амжилт хүслээ.