“ТИКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЗОХИЦУУЛАГЧТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ
2017/01/10
Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх “ТИКА” Олон улсын байгууллагын Монгол дахь зохицуулагч Вейсэл Чивчитэй уулзаж цаашдын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд 12 дугаар хорооны өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрхэн шийдвэрлэх цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.






                                
                                
                                
                                
                                

					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					