ТУСГААР ТОГТНОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ЦОМ ГАРДУУЛАВ
2017/01/12
Чингэлтэй дүүрэгт амьдардаг Ардын Их Хурлын депутатуудыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Шинэ үндсэн хууль баталсаны 25 жилийн ойг тохиолдуулан АИХ-ын депутат Л.Дашням, , Г.Дэндэв, Д.Мандах, М.Шийрав нарт хүндэтгэл үзүүлж , дүүргийн дээд шагнал “Тусгаар тогтнолын хүндэтгэлийн цом”*-ыг гардуулж өгөв. Хүндэтгэлийн цом гардуулах ёслолын арга хэмжээнд Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар оролцлоо.






                                
                                
                                
                                
                                



					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					