Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Туркийн хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/-ын Суурин төлөөлөгч Вейсэл Чифтжи-г 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  Уулзалтын эхэнд Засаг дарга Ж.Эрдэнэбат “Чингэлтэй дүүрэг, Туркийн хамтын ажиллагааны байгууллагатай  хамтын ажиллагааны туршлагатай. Танай байгууллагын дэмжлэг, буцалтгүй тусламжаар шинэчлэн байгуулсан Анкарагийн гудамж хамгийн тохижилттой, гэрэлтүүлэгтэй гудамжны тоонд ордог” гэдгийг онцоллоо. Туркийн хамтын ажиллагааны байгууллагын Суурин төлөөлөгч Вейсэл Чифтжи   хүлээн авч уулзсанд  талархал илэрхийлээд дүүргийн  зарим бүтээн байгуулалттай танилцахыг хүсэв. Уулзалтад Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Янжинхорлоо нарын албаны хүмүүс оролцлоо.