Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн гала тоглолтын үеэр Биеийн тамир, спорт хороо ажлаа тайлагнав.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спорт хороо   2016 онд Монголын бүх ард түмний ХIV их наадам, Нийслэлийн иргэдийн спортын V их наадмын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын  ажилтан, албан хаагчид, ахмад настнууд, хөгжлийн  бэрхшээлтэй иргэд, өсвөр үе, залуучуудын дунд 97 удаагийн арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 1823 байгууллагын 42385 иргэнийг  оролцуулжээ.

Монголын бүх ард түмний ХIV их наадмын Пара спортын төрлөөр 6 алтан медаль, гурван мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртэж, 21 аймаг, нийслэлийн  есөн дүүргээс нэгдүгээр байрт, Нийслэлийн иргэдийн спортын V их наадмын шигшээ тэмцээнд долоон төрлөөр амжилттай оролцож, нийслэлийн есөн дүүргээс багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт шалгарсан амжилтаар 2017 оныг амжилт бүтээн арвинтай эхлүүлж байна. Энэ үеэр Өсвөрийн шигээ багийн дасгалжуулагч нарт урамшуулал  гардуулав. Мөн Монголын бүх ард түмний спортын ХIV их наадмын шигшээ тэмцээнд амжилттай  оролцсон Биеийн тамир, спорт хорооны Пара жүдогийн багийн ахлагч    Н.Ганбат, тамирчин   Э. Даваадавга,  пара жүдогийн тамирчин  С.Туяацэцэг,  ара-хөнгөн атлетикийн тамирчин С.Баярнаран,   Ц.Баярдаваа нарыг шагнав.