ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2017/02/07
Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүний анхны хуралдаан, сургалтын үеэр дүүргийн Онцгой комиссын дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Онцгой комиссын бүрэлдэхүүн Нийслэлийн иргэдийг “Гамшгаас хамгаалах сургалтын төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төвийн Гал унтраах сургалт дадлагын танхим, Газар хөдлөлтийн дадлагын танхим, Бага насны хүүхдийн сургалт, дадлагын танхимыг үзэж, сонирхсон юм.






                                
                                
                                
                                
                                








					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					