Нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабуудаас иргэд, хүүхэд, залуучуудад Батлан хамгаалах төрийн үйлчилгээ, ажлаа сурталчлах арга хэмжээ Соёлын төв өргөөнд 2017 оны 03 дугаар  15-ны өдөр боллоо. Энэ үеэр  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас үйл ажиллагааг сурталчиллаа. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөл, дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” тэмцээнд оролцсон ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, “Оюутан-Цэрэг”  хөтөлбөрт хамрагдах бүрэлдэхүүнийг идэвхтэй оролцуулав.

Цэргийн штаб