Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан Дөл тэмцээний шилдгүүдийг тодруулах “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” арга хэмжээний үеэр дүүргийн Засаг даргын шагналаар Цагдаа, Онцгой байдлын зарим албан хаагчийг шагналаа. “Хүндэт тэмдэг”-ээр ОБХ-ийн гал сөнөөгч С.Алтансүх нарын 3 “Хөдөлмөрийн алдар медаль”-иар ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Л.Мөнхбат, 015 дугаар ангийн Техникийн шалган нэвтрүүлэх байрны дарга Г.Дамдинбазар нарын 5, “Хүндэт өргөмжлөл”-өөр ОБХ-ийн Салааны захирагч Б.Найдан нарын 6 хүнийг шагнав.

Мөн дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр ОБХ-ийн гал сөнөөгч Р.Сосорбарам, Э.Алтаншагай нарын 5 хүнийг шагналаа.