Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ахлуулсан Ажлын хэсэг Япон Улсын Шизуока мужийн урилгаар 2017 оны 03 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд ажиллалаа.

Албан уулзалтыг талууд 2017 оны 03 дугаар сарын 22-нд хийлээ. Уулзалтыг нээж Шизуока мужийн Гадаад харилцааны албаны ерөнхий дарга Масүй Кожи үг хэллээ. Мөн Монголын талыг төлөөлж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 

Уулзалтад Шизуока мужийн 10 хотын Засаг дарга болон төлөөллүүд оролцож, хотуудынхаа танилцуулгыг хийлээ.

Изинокүни хот: Тус хот нь 94,62 км2 нутагтай, Токиогоос 100 км буюу 1 цагийн газарт байдаг. 49542 хүн амтай. Тус хотод 130 гаруй халуун рашаан байдаг нь аялал жуулчлалыг ихэд татдаг. Үүгээрээ Дэлхийн соёлын өвд багтсан хот юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгтэй хамтын ажиллагаатай.

 

Каннами хот: 38000 хүн амтай. Ойгоор баялаг, байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Байгальдаа тохирсон тохижилттой. Мөн улаан лооль, тарвасны тариалалт, бурхны (будда) бүтээлүүдээрээ алдартай. Цаг агаар дулаан, амьдрах ээлтэй таатай орчинтой.

Шимизү хот: Тунгалаг рашаан усаараа алдартай. 8,81 км2 жижигхэн газар нутагтай. 32705 хүн амтай. 1 км2 ногдох хүн амаараа муждаа нэгд ордог. Катигава тунгалаг уст гол Японы бахархал. Томоохон худалдааны цогцолборууд төвлөрдөг. Зүүг бүс нутаг дотроо хамгийн олон гадаад хүмүүс амьдардаг. Даяаршил бүхий олон улсын хот болохоор зорьж ажиллаж байгаа.

Хамамацу хот: Үйлдвэрийн бүс нутаг гэдгээрээ алдартай.

Шимада хот: 100000 хүн амтай. 316 км2 нутагтай. Үйлдвэрлэл хөгжсөн. Ногоон цайны тариалалтаараа алдартай. 2011 оноос Чингэлтэй дүүргийн Наран сургуультай хамтран ажиллаж байна.

Фүжиэда хот: Мужийнхаа тэг дунд оршдог. Хурдны зам, галт тэрэг гэх мэт гол дэд бүтцүүд байрладаг. Хөлбөмбөгийн баг, тамирчид нь нэр хүндтэй. 3117 метр урт амьд цэцгийн цуваа үүсгэж, гиннесийн номонд бичигдэж байсан.

Фүкүрой хот: Hom-stay хөгжүүлж, гадаад харилцаагаа өргөжүүлэхэд ихээхэн туршлага хуримтлуулсан. 2016 онд гадаадын 30 гаруй хүүхэд энэ үйл ажиллагаанд хамруулж байсан бол 2017 онд хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой. Фүкүрой хотыг олон улсын хот болгох зорилготой.

Сүсоно хот: Фүжи уулын өвөрт оршдог. Сүсоно гэдэг нь өвөр хормой гэсэн утгатай үг бөгөөд аялал жуулчлалын том цогцолборуудтай. Гол, булаг, рашаан их байдаг.

Изү хот: 32000 хүн амтай. 360 м2 нутагтай. Изү хойгийн тэг дунд оршдог. Аялал жуулчлалд тулгуурлаж хөгждөг. Жилд 3 сая гаруй жуулчин хүлээж авдаг. Токиогийн 2020 оны олимпын унадаг дугуйны спортын төрөл тус хотод болно.

Кикигүва хот: 47000 хүн амтай. 194 км2 нутагтай. Макинохора гэсэн алдартай цайны тариалалт хийдэг.

Мөн Налайх, Чингэлтэй, Баянгол дүүргүүд тус бүрдээ танилцуулгуудаа хийлээ. Цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан бие биедээ илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.