Япон Улсын Шизуока мужийн хотуудтай танилцах, хамтын ажиллагаа тогтоох боломжийг судлах Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 20-ны  өдөр Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатартай уулзлаа.

Элчин сайд Алтангэрэл “Энэ жил Монгол Японы Улсын хамтын ажиллагааны 45 жилийн ой тохиож байна. Ойг угтан стратегийн хэд хэдэн томоохон зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ цаг хугацаатай давхцан Та бүхэн орон нутгийнхаа түвшинд Японы хотуудтай хамтран ажиллах боломжийг судлан, танилцах албан айлчлал хийж байгаа нь чухал ач холбогдолтой гэж ойлгож байна. Сүүлийн жилүүдэд Монгол Японы хамтын ажиллагаа эрчимтэй сэргэж байгаа бөгөөд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч 4 удаа, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар тус бүр 2 удаа Япон улсад айлчилсан нь үүнийг гэрчилнэ. Тун удахгүй Монгол Улсын Их Хурлын дарга  айлчилна. Та бүхний танилцаж буй Шизуока муж Дорноговь аймаг болон нэлээд олон Монгол Улсын яамдуудтай хамтран ажилладаг, Монголтой нягт холбоотой ээлтэй муж” гэдгийг онцолсон юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, цаашид хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.