Тайваны Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн үйл ажиллагааг танилцуулах, цаашид ямар чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтыг 2017.04.05-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтан, Тайваны Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төлөөлөл нийт 40 гаруй хүн оролцсон.

Тайваны Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, тусламж дэмжлэг шаардлагатай өрхийн хүүхдийг эрүүл саруул бойжих орчин нөхцөлийг нэмэгдүүлэх, бие даан суралцах, хөгжих чадвар эзэмшүүлэх чиглэлээр мөнгөн тусламж олгох, шаардлагатай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Халамжийн, Төслийн гэсэн 2 хэлтэстэйгээр 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС