Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхий Зөн олон улсын байгууллага хамтран “Бидний бахархал” хүүхдийн ардын урлагийн наадмыг 11 дэх жилдээ зохион байгууллаа.

Энэ удаагийн наадам нь дүүргийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. Урлагийн наадам нь хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв, урын санг өвлүүлэн үлдээх, тэдний авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилготой.

“Бидний бахархал” 11 дэх удаагийн урлагийн наадамд 15 сургууль, 23 цэцэрлэгийн 950 гаруй хүүхэд хамрагдаж, 10 төрлөөр өрсөлдсөнөөс шилдэг 160 хүүхэд шагналт байранд шалгарлаа. Мөн хүүхдийн авьяасыг хөгжүүлж, идэвх оролцоог ханган амжилттай оролцсон шилдэг сургууль, цэцэрлэг, багш нарыг шалгаруулан шагнаж урамшууллаа.

Өнөөдөр Монголын хүүхдийн ордонд наадмын шилдгүүдэд шагнал гардууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар гардууллаа.

Шалгаруулалтын дүн

  • Сургуулийн насны ангилал:
  • Ардын гоцлол дууны төрөл
  1. С. Марал-Од – 50 дугаар сургууль
  2. Б. Энхтөр – 24 дүгээр сургууль
  3. Б.Хулан – 39 дүгээр сургууль

Э. Хонгорзул – 5 дугаар сургууль

  • Язгуур урлагийн төрөл
  1. “Гүрэн” хамтлаг /6/– 23 дугаар сургууль
  2. Хамтлаг /7/ – 72 дугаар сургууль
  3. Хамтлаг /4/ – 24 дүгээр сургууль
  • Хамтлаг бүжгийн төрөл
  1. Хамтлаг /16/ – 61 дүгээр сургууль
  2. Хамтлаг /16/ – 50 дугаар сургууль
  3. Хамтлаг /16/ – 117 дугаар сургууль
  • Гоцлол бүжиг
  1. М. Дашсүрэн – 61 дүгээр сургууль
  2. Б. Индра – 23 дугаар сургууль
  3. Энхзул – 57 дугаар сургууль
  • Ардын хөгжмийн цөөхүүл
  1. Хамтлаг /10/ – 50 дугаар сургууль
  2. “Гүрэн” хамтлаг /10/- 23 дугаар сургууль
  3. Хамтлаг /10/ – 72 дугаар сургууль
  • Гоцлол хөгжмийн төрөл
  1. Г. Намуун – 23 дугаар сургууль
  2. Т. Санжаасүрэн – 39 дүгээр сургууль
  3. Э. Тэмүүлэн – 50 дугаар сургууль
  • Уран нугаралтын төрөл
  1. Эрхэмзөнч, Мөнгөншагай – 37 дугаар сургууль
  2. Г.Анужин, Б.Ханмарал, Ц.Ану-Үжин – 23 дугаар сургууль
  3. Хамтлаг /5/ – 24 дүгээр сургууль

Шилдэг сургууль: 23 дугаар сургууль

Шилдэг багш: 50 дугаар сургуулийн багш

  • Цэцэрлэгийн насны ангилал:
  • Гоцлол дууны төрөл
  1. Ө. Мөнх- Энэрэл – 9 дүгээр цэцэрлэг
  2. И.Ирээдүй – 224 дүгээр цэцэрлэг
  3. Б.Баясгалан – 173 дугаар цэцэрлэг
  • Гоцлол бүжиг
  1. М.Тулга – 9 дүгээр цэцэрлэг
  2. Д.Жавзанпагма – 222 дугаар цэцэрлэг
  3. О.Сүндэръяа – 5 дугаар цэцэрлэг
  • Хамтлаг бүжиг
  1. “Аялгуу” хамтлаг /16/ – 9 дүгээр цэцэрлэг
  2. Хамтлаг /7/ – 19 дүгээр цэцэрлэг
  3. “Алтан жигүүр” хамтлаг /16/ – 5 дугаар цэцэрлэг

Шилдэг цэцэрлэг: 9 дүгээр цэцэрлэг

Шилдэг багш: 5 дугаар цэцэрлэг Г.Тэгшбуян