Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабыг шалгаж үнэлэх журам”-ын дагуу Батан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн цэргийн штабын хууль дүрмээр тогтоосон эрх, үүргийн биелэлт, орон нутагт батлан хамгаалах багц хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалын хэрэгжилт, Батлан хамгаалахын сайд Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ, “Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан батлан хамгаалах арга хэмжээний хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явуулж, үнэлэлт дүгнэлт өглөө. Мөн цэргийн штабын архив, албан хэрэг хөтлөлт, баримтын хадгалалт, хамгаалалтын байдалд үзлэг явууллаа.  Дүнгийн хуралд Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын удирдлагын бүрэлдэхүүн оролцлоо.

Цэргийн штабаас батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг зохион байгуулан хэрэгжүүлэх, батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг хангах, төрийн нууц, баримт бичгийн хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэд, байгууллагуудад үзүүлэх чиглэлээр идэвх, санаачилгатай  ажилласан байна гээд “дүүрэн хангалттай” гэж дүгнэлээ.