Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Архангай аймгийн Чулуут сумын ИТХ, Засаг даргын тамгын газрын төлөөлөгчид туршлага судалж, хамтран ажиллахаар зочиллоо. Чингэлтэй дүүргийн Засаг дарга  Ж.Эрдэнэбат төлөөлөгчдийг хүлээн авч уулзан дүүргийн талаар танилцуулга болон үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа. Мөн  дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Махгалсүрэн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд  цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, харилцан туршлага солилцох, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэн сайжруулах талаар хамтран ажиллахаар болж байна.