Чингэлтэй дүүргийн 15 хороо 72 дугаар сургууль дээр газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдийг нүүлгэн шилжүүлэлтийн үед авах арга хэмжээний талаар сургалт боллоо. Уг сургалт нь дүүргийн онцгой комисс, албад, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв, 15 дугаар хороо, 72 дугаар сургуулийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нүүлгэн шилжүүлэлтийн ажиллагаа явуулах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, харилцан ажиллагааг сайжруулах зорилготой юм. Сургалтад нийт 14 байгууллагын 250 албан хаагч, 17 нэгж оролцлоо.