2017 оны 05 дугаар сарйн 07-оос 08-ны өдрүүдэд Хятад улсын Хайлан хотноо зохион байгуулагдсан хийн дасгалын олон улсын анхдугаар  тэмцээнд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны О.Цэгмид ахлагчтай баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тэмцээнд Хятад улсын 21 баг, Орос улсын 6 баг,  Монгол улсаас 6 баг нийт 33 баг оролцсоноос Чингэлтэй дүүргийн баг И-Жинь Жи төрөлд багаараа 2-р байр, Шинь-Ар төрөлд багаараа 3-р байр, ганцаарчилсан төрөлд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн А.Булган 3-р байр хүрэл медаль, 6-р хорооны иргэн Ж.Тайванжаргал, 5-р хорооны иргэн Э.Энхсайхан, 6-р хорооны иргэн Д.Нарангэрэл нар тусгай байранд шалгарлаа.