Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 150 хүүхдийн ортой 247 дугаар цэцэрлэг ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Уг нь цэцэрлэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 дугаар хороонд ашиглалтад орсон анхны цэцэрлэг юм. Тус хороонд сургуулийн өмнөх насны 928 хүүхэд байдгаас 247 дугаар цэцэрлэгт 210 хүүхэд хүмүүжиж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон бусад албаны хүмүүс багш ажилчид, эцэг эхчүүд оролцлоо.

Цэцэрлэгийн анги танхим, дотоод засал чимэглэлийг хүүхдийн нас бие, сэтгэхүй онцлогт тохируулан багш, ажилчид, эцэг эхчүүд хамтран тохижуулсан байна. Мөн ажиллах боловсон хүчинг тус хорооны ажил эрхлэх хүсэлтэй иргэдээс бүрдүүлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна.