Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гэр хорооллын хөгжлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд орц, гарц нээх, гэр хорооллын гудамжинд авто зам тавьж, хөрсний бохирдол, тоосжилтыг арилгаж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах ажлыг дэс дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд дүүргийн 10, 11, 12-р хорооны нутаг дэвсгэрийн 3998 м2 талбайг хамарсан 0,53 км авто зам өнөөдөр ашиглалтад орлоо.

Авто замын нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, 10 дугаар Засаг дарга П.Чулуунцэцэг, 11 дүгээр хорооны ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонбаатар, Засаг дарга Д. Уянга,  12 дугаар хорооны ИТХ-ын төлөөлөгч Б.Батхуяг, О.Есөнтөмөр, ИНХ-ын дарга Ч.Дэчингалсан, Засаг дарга Р.Ганболд болон холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Замын ажлын хүрээнд 0,4 км асфальтан зам, 0,1 км байгалын чулуун зам, 560  урт метр бетонон явган зам, 19 ширхэг гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэсэн.

Зам тавигдахтай холбоотой 13 айл өрх өөрийн эзэмшлийн хашааг татаж энэхүү ажилд туслалцаа үзүүлсэн юм.

Эдгээр өрхийн 13 иргэнд талархан Чингэлтэй дүүргийн удирдлагууд дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа.

Чингэлтэй дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын гудамж, талбайг хатуу хучилттай болгох ажлыг эхлүүлж 13 байршилд 4,5 км авто замыг дүүргийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна.