"ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ" өчигдөр 21 цагаас нээлтээ хийсэн билээ. Төслийн нээлтийн бэлтгэл ажил болон гэрэлтүүлэгийн тоноглолын ажил хийх, худалдаа, үйлчилгээний асар байрлуулах зэрэг ажлын хүрээнд Циркийн хойд уулзвараас “Наран плаза” худалдааны төв хүртэлх автозамын хөдөлгөөнийг 2017.06.08-2017.06.12-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд түр хугацаагаар хязгаарлаж байна.

Мөн цаашид “Шөнийн гэрэлт гудамж” нь долоо хоног бүрийн Баасан гарагийн 22.00 цагаас Даваа гарагийн 06.00 цагийн хооронд ажиллаж, энэ үеэр #автомашингүй гудамж болох юм.

Автомашингүй, шөнийн гэрэлт гудамжинд иргэдэд зориулсан урлагийн тоглолт, шоу үзүүлбэр зохион байгуулагдахаас гадна, тусгайлан зассан дэлгэцээр концерт, хошин шог зэргийг үзэх, бүх төрлийн худалдаа, үйлчилгээг авах боломжтой.