МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа элэгний хорт хавдар өвчнөөр өвдсөн эгч Болормаадаа донор болж тун удахгүй хагалгаанд орох гэж байгаа билээ. Тиймээс нэвтрүүлэгч бүсгүйн уран бүтээлч найз нөхөд нь хандивын тоглолт зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр “Бөхийн Өргөө”-ний тайзнаа “Элэг зүрхний хайртай ээждээ” хэмээх хандивын тоглолт болж өндөрлөлөө. 

Энэхүү тоглолтын үеэр нэвтрүүлэгч Б.Гантигмаа: “Өнөөдрийн хандивын тоглолт үнэхээр сайхан боллоо. Хүн бүрийн хайр сэтгэл бүхнийг хүлээж чадсан аав, ээж хоёртоо болон урлагийнхандаа баярлалаа. Тэр тусмаа урлагийн салбараар овоглож явдаг гэр бүлээрээ бахархаж байна. Биднийг ийм сайхан өндөр хэмжээнд хүндэлж, хайрлаж байгаа дуучид, үзэгчид, анги хамт олон, найз нөхөддөө маш ихээр мянгантаа талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Эгчийгээ босгож, эдгээж ирчихээд илүү сайхан үг хэлж баяртайгаар уулзахын ерөөлийг өргөе." гэж чин сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Тоглолт өнөөдөр рок, попын оддын тоглолтоор үргэлжилнэ. 
 
Хандив, дэмжлэг үзүүлэхийг хүссэн хэн бүхэн Хаанбанк: Данс - 5026 37 6207, 5031 71 7129,
Төрийн банк: Данс -1020 000 2856,
Мөн 150 850 гэсэн тусгай  дугаар луу  мессеж илгээгээрэй.