Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 22. Сугар гараг. Шувуун хушуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх нохой өдөр.

                          Барилдлага:Түлэх 
                          Шүтэн барилдлага
: Төрөхүй 
                          Суудал: 
Төмөр

Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.