Сэрэмжлүүлэг :Орон сууц бэлэн мөнгөөр яаралтай худалдаж авах заруудад болгоомжил
2017/06/22
Монголын Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооноос сэрэмжлүүлэг гаргажээ. Уг мэдэгдэлд дурдахдаа “Сүүлийн үед ипотекийн зээл хязгаартай олгогдож, орон сууцны худалдааны эргэлт муудсан, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан үл хөдлөх хөрөнгийн борлуулалт буурсантай холбоотойгоор янз бүрийн оноосон нэр бүхий Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага гэсэн хаягтай хувь хүн, оюутан, гадны иргэд олширч байна.
Үүнтэй холбоотой орон байрны хулгай, болон эд хөрөнгө, нэр хүнд, мөнгө төгрөгөөрөө хохирох байдал нэмэгдэж болзошгүй тул нийт иргэд байгууллагууд хамтран ажиллаж байгаа компаниа сайтар судалж гэрээ хийхийг анхааруулж байна. Цаашилбал эдийн засагт эргэлдэж буй нийт мөнгөний багагүй хувийг үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн байдаг бөгөөд эрх зүйн зохицуулалт муу байгааг далимдуулан гаднаас мөнгө угаалт хийгдэж болзошгүй юм.
Иймд нийт иргэд, байгууллага нь Монголын Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны албан ёсны QR код бүхий, ёс зүйн хариуцлага хүлээх чадвартай ҮХХөрөнгийн үндэсний компаниудын реалторуудаар үйлчлүүлж, учирч болзошгүй эрсдлээс өөрийн нэр хүнд, эд хөрөнгөө хамгаалахыг сануулж байна.
Түүнчлэн сошиал, интернэтээр бэлэн мөнгөөр яаралтай худалдаж авах, худалдах, түрээслэх, түрээслүүлэх зарууд нь ихэвчлэн хулгайн болон эд хөрөнгийн шунахайн сэдэлтэй байж болзошгүй байгаа тул мэргэжлийн байгууллагуудад хандан шалгуулж байх нь зүйтэй.
Тус холбоо нь ҮХХөрөнгө-ийн борлуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой санал гомдолыг нээлттэй авч байгаа тул энэ талаар асуудал гарсан иргэд байгууллага холбоо барина уу” гэжээ.
Зочин · 2017/06/23
Үл хөдлөх хөрөнгө зуучийн компаниуд ингэж худлаа мэдээлэл тарааж өөрсдөөрөө дамжуулан зарах өөрсдийн орлого нэмэгдүүлэх гэсэн оролдлого.
Зочин · 2017/06/22
A- tald belen mubgu heregtei B-tald bair heregtei-mongol ulsiin huuliin neriin umnuus natoriutoor orloo.buh yum guitsee-bitgii ingej humuusiig munhruulj bn
Зочин · 2017/06/22
yag yu heleh geed baigaa yum be.zuvhun manaihaar uilchluuleerei geed baigaa yum u..Hudaldah ,hudaldan avah gereeg huuliin umnu hamt suuj baigaad hiisen baihad yunaas ni seremjleed baidag yum be.Harin ....... medeelel bn da.
zochin · 2017/06/22
ЯГ ЯАМАР ЛУЙВАР ГАРААД БАЙГААГ Н ТОДОРХОЙ БИЧЭЭ Ч ЭЭ
zochin · 2017/06/22
ЯГ ЯАМАР ЛУЙВАР ГАРААД БАЙГААГ Н ТОДОРХОЙ БИЧЭЭ Ч ЭЭ
Зочин · 2017/06/22
хулдаа ингэж цуурхал тарааж байгаад дараа нь соц үе шиг орон сууц зарж борлуулах солихыг хориглох гэж байна. далд эдийн засгийг дэмжиж байна.